Шалгалтын зорилго болон давуу тал
試験の目的とメリット
Зорилго
目的
Япон улсын хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хомстол хурц болж байна. Иймээс манай улсын хөдөө аж ахуйн салбарт нэмэлт хүч болон идэвхтэй ажиллаж чадах гадаадын хүний нөөцийг ажилчнаар хүлээн авах шинэ хүрээгээр оршин суух шинэ статус “тусгай ур чадвар”-ыг бий болгосон.
Гадаадын ур чадварын дадлагажигчийн тогтолцооноос гадна, Япон улсын хөдөө аж ахуйг хамгаалах, хөгжүүлэх механизм болох найдлага өсөж байна. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан гадаадын иргэд хөдөө аж ахуйн салбарт ажиллахын тулд Японы засгийн газраас хууль тогтоомжоор тогтоосон хөдөө аж ахуйтай холбоотой мэдлэг, ур чадвар зэрэг шаардлагыг хангасан байх хэрэгтэй.
Тиймээс Үндэсний Хөдөө Аж Ахуйн Танхим нь Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны туслалцаатайгаар гадаадын иргэдийн хөдөө аж ахуйтай холбоотой мэдлэг болон ур чадварыг Япон улс руу нэвтрэхээс өмнө шалгаж, үнэлэх шалгалт (Хөдөө аж ахуйн ур чадварын түвшин тогтоох шалгалт)-ыг 2019 оноос эхлэн авах болсон.
Үүний дотор “Газар тариалан” болон “Мал аж ахуй” гэсэн 2 төрлийн шалгалтыг авч байна.2 төрлийн уг шалгалтанд ХАА-г дэмжих үйл ажиллагаа явуулахад шаардлагатай япон хэлний чадварыг эзэмшсэн эсэхийг шалган үнэлэх зориулагдсан асуултууд багтдаг.
Давуу тал
メリット
Энэ шалгалтанд тэнцсэн тохиолдолд японд ажиллах шалгуур болсон ” ХАА-д холбогдолтой зохих түвшний мэдлэг болон туршлагыг шаардах ур чадварыг эзэмшсэн этгээд” гэсэн нөхцлийг хангасан гэж зөвшөөрөгдөнө. Уг шаардлагын гол тоймыг “■Тотоглцооноос шаардагдах нөхцөл”-д нэгтгэсэн байгаа болно. Мөн энэ программын дагуу бодитоор японд ажиллахын тулд тохиромжтой хүлээн авагч байгууллагад хөдөлмөрийн хүч болон бүртгэгдсэн байх ёстой.