Тогтолцооноос тавигдах нөхцөл
制度上の要件
- ХАА-н салбарын тусгай ур чадвартай гадаад ажилтантай холбоотой стандарт
- Оршин суух статусын “тусгай ур чадвар”-ийг аваад ХАА-н талбарт ажиллахын тулд доорх нөхцлийг хангасан байх ёстой.
- “Зохих хэмжээний мэдлэг болон туршлага шаардах ур чадвар”-ын талаар
- Дээр дурдсан 1-ийн (3)-ын “Зохих хэмжээний мэдлэг болон туршлага шаардах ур чадвар” гэдэг бол тодорхойлж хэлвэл доор дурдах нөхцлийн аль нэгийг эзэмшсэн этгээдийг хэлнэ.Мөн энэ чадварт ХАА-н мэдлэг болон ур чадвар дээр нэмж, япон хэлээр өгөгдсөн ХАА-н ажлын агуулга зэргийг сонсож ойлгох хэмжээний япон хэлний чадвартай байхыг хэлнэ.
- <Газар тариалангийн талбарт ажиллах тохиолдолд>
- Газар тариалантай холбоотой 2-р зэрэглэлийн ур чадварын дадлагыг сайн үнэлгээтэй төгссөн этгээдийг,
- ХАА-н ур чадварыг тогтоох шалгалтын (газар тариалангийн салбарын бүх хүрээ)-нд тэнцсэн этгээдийг,
- <МАА-н талбарт ажиллах тохиолдолд>
- МАА-тай холбоо бүхий 2-р зэрэглэлийн ур чадварын дадлагыг сайн эзэмшиж төгссөн этгээдийг,
- ХАА-н ур чадварыг тогтоох шалгалт (Газар тариалангийн салбарын бүх хүрээ)-анд тэнцсэн этгээдийг,
- “Япон хэлний ерөнхий мэдлэг эзэмшсэн” гэдэг талаар
- Дээр дурдсан 1-ийн (4)-ын “Япон хэлний ерөнхий мэдлэг эзэмшсэн” гэдэг бол тодорхой хэмжээний өдөр тутмын яриаг ойлгож, амьдрахад хүндрэлгүй хэмжээний япон хэлний мэдлэгтэй гэсэн үг юм.Тодруулбал доорх нөхцлийн аль нэгнийг эзэмшсэн этгээдийг хэлнэ.
- Япон Сангаас зохион байгуулдаг япон хэлний суурь мэдлэгийн шалгалтанд тэнцсэн этгээдийг,
- Япон Сан болон Японы ОУ-ын боловсролыг дэмжих нийгэмлэгээс зохион байгуулдаг япон хэлний түвшин тогоох шалгалт (N4-өөд дээш)-анд тэнцсэн этгээдийг,
- 2-р зэрэглэлийн ур чадварын дадлагыг сайн үнэлгээтэй төгссөн этгээдийг,